Wikipedia:Ерөнхий татгалзал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
ВИКИПЕДИА НЬ ӨӨРТ АГУУЛАГДАЖ БУЙ МЭДЭЭЛЭЛ ҮНЭН ЗӨВ ГЭСЭН БАТАЛГАА ГАРГАХГҮЙ

Википедиа нь хүний мэдлэгийн санг нэгтгэж, арвижуулахын төлөө, сайн дурын үндсэн дээр нэгдэж хамтран бичдэг, интернэт дэх нэвтэрхий толь юм. Интернэт холболттой хүн бүр энэ төслийн агуулгыг өөрчилж болно. Иймээс энд буй мэдээллийг мэргэжилтнүүд хянаж, үнэн зөв гэдгийг батлаагүй бөгөөд зарим мэдээлэл нь найдвартай бус байж болно.

Хэдийгээр Википедиа дахь дийлэнхи мэдээлэл үнэ цэнтэй, үнэн зөв байдаг ч гэлээ, Википедиа нь энд буй мэдээлэл үнэн зөв гэсэн баталгааг гаргахгүй.

Аливаа хувь нэмэр оруулагчид, спонсорууд, администраторууд, болон бусад Википедиатай холбоотой хүмүүс, Википедиад худал эсвэл гүтгэсэн мэдээлэл гарсан, эсвэл энд байгаа мэдээлэл ба эндээс линк хийгдсэн мэдээллийг ашигласантай холбоотой гарсан ямарваа зүйлд хариуцлага хүлээхгүй.

Мэргэжлийн зөвлөгөө биш[edit source]

Тодорхой мэргэжлийн зөвлөгөө (жишээ нь эмнэлгийн, хуулийн, санхүүгийн, эрсдлийн удирдлага г.м.) авахыг хүсвэл, тухайн чиглэлийн мэргэжилтэнд хандана уу.