2020 он
Аргын жил дараалал |
---|
2015 · 2016 · 2017 · 2018 2019 — 2020 — 2021 2022 · 2023 · 2024 · 2025 |
Хамаарах арван |
2010-д он |
Хамаарах зуун |
21-р зуун |
2020 онд болох үйл явдлууд[засварлах | edit source]
· 2 дугаар сарын 4-нд Ялтын бага хурлын 75 жилийн ойн өдөр.
· 2 дугаар сарын 13-нд Олон улсын Радиогийн өдөр.
· 2 дугаар сарын 9-нд АНУ-ын Холливудэд “Оскар”-ын кино шагналыг эздийг зарлана.
· 2 дугаар сарын 22-нд Далай Лам Түвдийн шашны тэргүүнээр зарлагдсаны 80 жилийн ойн өдөр болох юм.
· 2 дугаар сарын 24-нд Цаган сарын баяр буюу 17 дугаар жарны Цагаагчин Хулгана жилийн шинийн нэгний өдөр тохионо.
· 3 дугаар сарын 2-нд Израилийн Кнесет /парламент/ сонгууль болно.
· 3 дугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалх өдөр.
· 3 дугаар сарын 22-нд Наурызын баяр болон Монгол хүн сансарт ниссэн өдрийн баяр.
· 3 дугаар сарын 26-нд В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны 20 жилийн ой болно.
· 4 дүгээр сарын 11-нд Бухенвальд, Берген-Бельзен, Равенсбрюк болон Дахау зэрэг германы фашистуудын байгуулсан үхлийн лагеруудыг чөлөөлсөний 75 жилийн ой тохионо.
· 4 дүгээр сарын 22-нд Оросын октябрын хувьсгалын удирдагч В.Ленины төрсөний 150 жилийн ой тохионо.
· 4 дүгээр сарын 30-нд фашист германы удирдагч Адольф Гиттлерын амиа хорлоод 75 жил өнгөрнө.
· 5 дугаар сарын 9-нд ОХУ-д Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойг тэмдэглэнэ.
· 5 дугаар сарын 10-нд У.Черчилийг Их Британий эвслийн Засгийн газрын Ерөнхий сайдаар томилсоны 80 жилийн ойн өдөр болно.
· 5 дугаар сарын 8-24-нд Швейцарт Дэлхийн хоккейн аврага шалгаруулах тэмцээн болно.
· 6 дугаар сарын 1-нд Эх үрсийн баярын өдөр.
· 6 дугаар сарын 1-нд АНУ-ын Алтланта хотноо “CNN” телевиз байгуулагдсан өдрийн 40 жилийн ой тохионо.
· 6 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 12 хүртэл Европ тивийн 16 дахь аврага шалгаруулах тэмцээн европын Амстердам, Баку, Бильбао, Бухарест, Будапешт, Копенгаген, Дублин, Мюнхен, Ром, Санкт-Петербург, Глазго болон Лондон зэрэг 12 хотуудад болно.
· 6 дугаар сарын 10-12-нд “G-7” дээд хэмжээний уулзалт АНУ-д болно.
· 6 дугаар сард Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль болно.
· Белорусь-8 сарын 30-нд, Таджикистан-хоёрдугаар хагаст Ерөнхийлөгчийн сонгууль болно.
· 7 дугаар сарын 6-нд Далай Ламын 85 нас хүрнэ.
· 7 дугаар сарын 11-12-нд Монгол Улсын Баяр-Наадам.
· 7 дугаар сарын 17-нд Потсдамын бага хурлын 75 жилийн ойн өдөр.
· 7 дугаар сарын 19-нд Парис хотын метро байгуулагдсаны 120 жилийн ой тохиох юм.
· 7 дугаар сарны 21-23-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт болно.
· 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-ний хооронд Япон Улсад XXXII дугаар зуны Олимпийн тоглолт болно.
· 8 дугаар сарын 6-нд Японы Хиросима, Нагасаки хотуудад АНУ атомын бөмбөг дэлбэлсэний 75 жилийн ойн өдөр юм.
· 8 дугаар сарын 15-нд Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс ялагдаж бүрмөсөн бууж өгсөн өдрийн 75 жилийн ойг тэмдэглэнэ.
· 8 дугаар сарын 25-нд германы агуу сэтгэгч гүн ухаантан Фридрих Вилхельм Ницшегийн нас барсаны 120 жилийн ойн өдөр болно.
· 9 дүгээр сарын 2-нд вьетнамын удирдагч Хошиминь Вьетнам Улсын Тусгаар тогтнолыг зарласаны 75 жилийн ой.
· 9 дүгээр сарын 11-15-нд Хятадын шанхай хотноо Аялал жуулчлалын Наадам болно.
· 9 дүгээр сарын 15-нд зохиолч Агата Кристигийн 130 насны ойн өдөр тохионо.
· 10 дугаар сарын 3-нд Герман Улс нэгдсэний 30 жилийн ой болно.
· 10 дугаар сард ОХУ, Казастанд мөн Киргиз, Эстонид цахимаар /хугацаа нь мэдэгдээгүй/ хүн амын тооллого явуулахаар төлөвлөсөн байна.
· 10 дугаар сарын 20-нд Дубай хотноо “EXPO 2020” нээлт болно.
· 10 дугаар сарын 31-нд гүржип парламентын сонгууль явагдана.
· 11 дүгээр сарын 3-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно.
· 11 дүгээр сарын 16-нд Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ойн өдөр тохионо.
· 11 дүгээр сарын 21-22-нд Саудын Аравид “G-20” Дээд хэмжээний уулзалт болно.
· 11 дүгээр сарын 22-нд А.Меркель 15 жилийн өмнө анхны эмэгтэй ХБНГУ-ын Холбооны Канцлер болсон өдөр.
· 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа Тунхагласны баярын өдөр.
· 12 дугаар сарын 1-нд Олон улсын ДОХ-той тэмцэх өдөр.
· 12 дугаар сарын 10-нд Хүний эрхийн өдөр.
· 12 дугаар сард Их Британи Европын Холбооноос бүрэн гарна гэж мэдэгдээд байгаа.
· 12 дугаар сарын 14-нд бүтэн нар хиртэлт /Аргентин, Чили улсын нутагт/ болно.
Цахим холбоос[засварлах | edit source]
![Commons](http://webarchiveweb.wayback.bac-lac.canada.ca/web/20200612063045im_/https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Commons-logo.svg/12px-Commons-logo.svg.png)